Zainii onshilgoonii systemiin zagvar Huree Download Download News Home
Богино зам

 Тєслийн тухай

 Танилцуулга
 Бодлогын зєвлєл
 Тєслийн баг
 Сургалт семинар
 Хамрах хvрээ
 Файлын сан
 Асуувал хариулъя
 Доктор систем
Линкvvд
eruulmend.net
monmedline.com
elearning.mn
gateway.mn
infocon.mn
 
Зургийн цомог
 



 

 


  Нvvр хуудас

Танилцуулга

Монгол улсын газар зvйн байршил болон байгаль орчны онцлогоос эрvvл мэндийн салбарын vйл ажилагаа ихээхэн хамаардаг. Монгол улсын 1.5665 сая км2 нутаг дэвсгэртэй бєгєєд хойд єргєрєгийг 42' -52' єргєрєгийн хооронд оршдог. Монголын цаг агаар хуурай газрын эрс тэс уур амьсгал, хатуу ширvvн урт євєлтэй. 2.4 сая хvн амтай. 1999 оны байдлаар нийт хvн амын 38.9% нь 15 хvртлэх насныхан, харин 4% нь 65-аас дээш хасныхан эзэлж байгаа нь хvн амын хувьд харьцангvй залуу болох харагдаж байна. Нийт хvн амын тэн хагас нь хєдєє орон нутагт амьдардаг.

Монгол улс засаг захиргааны нэгжийн хувьд 21 аймагт хуваагддаг. Аймгууд нь аймагын тєв болон сумдад хуваагдана. Сум бvрийн дундаж хvн ам нь 3000 ба сумдууд нь багт хуваагдана. Монголд нийт 342 сум, 1681 баг байдаг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нийт 8 дvvрэгт хуваагдах ба нийт хvн амын 30% нь нийслэлд амьдарч байна.

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээ их, хvн ам таруу суурьшсан тул тээвэрлэлт болон харилцаа холбоог сайжруулах зайлшгvй шаардлагатай. Аймгийн тєвєєс сумдад хvртэл 10-380 км зам туулах шаардлагатай болох бєгєєд энэ зай нь дундажаар 140км байна. Хойд хєрш Орос улсаас урд Хятад улс хvртэл 1815 км урт тємєр замтай бєгєєд энэ зам зарим хот суурин дайран єнгєрдєг. Мєн аймгийн тєвvvдийг холбосон 10000 км гол замтай боловч vvний зєвхєн 1500км зам нь л хатуу хучилттай vлдэж байгаа зам нь эвдрэл ихтэй замууд юм.

Социализмын нийгэмээс 70 жилийн дараа гарсан Монгол улсын хувьд гадаад ертєнцєєс мэдээлэл авах боломж болон олон улсын аялал жуулчлал єссєн. 2001 оны байдлаар телефон утасны нягтрал орон нутагт 100 хvн тутамд 4.5 орчим, Улаанбаатар хотод 100 хvн тутамд 10.5 утас ноогдож байна. Интернэтэд холбогдох боломж нэмэгдэж байна. Ялангуяа Улаанбаатар хот болон бvх аймгийн тєвvvд интернэт холболтын бvрэн боломжтой. Монгол улсад Интернэтийн vйлчилгээ vзvvлэгч 7 компани байгаа vйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд нь ойролцоогоор интернэтийн 9000 захиалагч, 40000 мянган гаруй хэрэглэгчтэй гэсэн тоо 2001 оны байдлаар гарсан байна.
Интернэтийн Олон улсын зурвасын єргєн нь 10 Mpbs орчим байна.

1990 оны эхээр Ардчилсан нийгэмд шилжсэн нь Монголын бvх давхарга ялангуяа менежмент, эдийн засаг, эрvvл мэндийн салбарын бvтэц зохион байгуулалтыг ихээхэн єєрчилсєн.


Зорилго

Тєслийн гол зорилго бол интернэтэд тvшиглэсэн зайн оношлогоог Монголд нэвтрvvлэх, vндэсний хэмжээнд эмч мэргэжилтэнvvдээс эрvvл мэндийн зєвлєгєє, болон эмчилгээний зааврыг электрон платформыг боловсруулан зайнаас зєвлєгєє, оношлогоо хийх боломжийг судлана.


Зорилт

Тєслийн зорилт нь интернэтэд суурилсан програм хангамж болон интернэтийг ашиглан зайнаас оношлох, зєвлєгєє єгєх арга зvй болон технологийг туршин хєгжvvлэх, судалгааны ажлыг эхлvvлэхэд оршино. Тєсєл нь орон нутагт байгаа эмч мэргэжилтэн болон євчтнvvдэд эрvvл мэндийн зєвлєгєєг зайнаас єгч турших, мєн вэбэд/компьютерт тvшиглэсэн зайны сургалтыг эмч, эрvvл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд хєгжvvлнэ.

 

 

Copyright © 2003. All Rights Reserved
Developed and designed by INFOCON © 2003