ГАДААДЫН ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТЄСЄЛ
Нэгдїгээр бїлэг
Нийтлэг їндэслэл
1
дїгээр зїйл. Хуулийн зорилт.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад гадаадын хєрєнгє
оруулалтыг урамшуулан дэмжих, хєрєнгє оруулагчийн эрх, эд хєрєнгийг хамгаалах
болон гадаадын хєрєнгє оруулалтын холбогдолтой харилцааг
зохицуулахад оршино.
2
дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хууль тогтоомж.
1.
Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хууль тогтоомж нь Їндсэн хууль, энэ хууль,
тэдгээртэй нийцїїлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бїрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
3 дугаар зїйл. Хуулийн нэр томъёо
1.
“Гадаадын хєрєнгє оруулалт” гэж гадаадын хєрєнгє оруулагч дангаараа буюу
монголын хєрєнгє оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах, эсхїл хєрєнгє
оруулалтын гэрээний їндсэн дээр Монгол Улсад аж ахуйн їйл ажиллагаа явуулах
зорилгоор оруулж буй эд хєрєнгє, эд хєрєнгийн эрх, оюуны їнэт зїйлсийг хэлнэ.
2.
“Гадаадын хєрєнгє оруулагч” гэж Монгол Улсад хєрєнгє оруулалт хийж буй гадаадын
хуулийн этгээд, хувь хїн /Монгол Улсад байнга оршин суудаггїй гадаадын иргэн
болон харъяалалгїй хїн, тїїнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын
иргэн/ -ийг хэлнэ.
3.
“Монголын хєрєнгє оруулагч” гэж гадаадын хєрєнгє оруулагчтай хамтран
хєрєнгє оруулалт хийж буй Монголын хуулийн этгээд, хувь хїн /Монгол Улсын
иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харъяалалгїй хїн/
-ийг хэлнэ.
4. “Хєрєнгє оруулалтын гэрээ” гэж аж ахуйн нэгж
байгуулахгїйгээр ашгийн тєлєє аж ахуйн хамтын
їйл ажиллагаа явуулах, тїїнчлэн, тодорхой тєсєл хэрэгжїїлэх зорилгоор
хєрєнгє оруулагчдын хооронд хийсэн концесс, бїтээгдэхїїн хуваах тухай
хэлэлцээр, лиценз, маркетинг, менежментийн гэрээ зэрэг гадаад эдийн засгийн
аливаа тєрлийн хэлцлийг хэлнэ.
4 дїгээр зїйл. Гадаадын
хєрєнгє оруулалт хийх хїрээ.
1.
Гадаадын хєрєнгє оруулагч нь Монгол Улсад дараахь їйлдвэрлэл, їйлчилгээ хийхийг
хориглоно:
1/
хар тамхины болон мансууруулах бодис бїхий бусад ургамал тарьж ургуулах, тїїх,
борлуулах;
2/ байлдааны зэр зэвсэг болон бусад
тєрлийн буу зэвсэг їйлдвэрлэх
3/ садар самууныг сурталчилсан їйл
ажилагаа.
2.
Гадаадын хєрєнгє оруулагч нь Монгол Улсад дор дурьдсан їйлдвэрлэл, їйлчилгээг
тусгай зєвшєєрлийн їндсэн дээр эрхэлнэ.
1/банк санхїїгийн болон даатгалын їйл ажиллагаа;
2/архи,
тамхи, химийн болон тэсрэх бодисын їйлдвэрлэл, борлуулалт
3/эмнэлэг, эм болон биобэлдмэлийн їйлдвэрлэл,
борлуулалт,
4/сургууль байгуулах
3.
Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол Улсын хууль тогтоомжоор хориглоогїй
їйлдвэрлэл, їйлчилгээний салбарт Монголын аль ч нутаг дэвсгэрт оруулна.
5 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтын тєрєл.
1.
Гадаадын хєрєнгє оруулагч єєрийн хєрєнгийг дараахь хэлбэрээр оруулж болно:
1/ бэлэн мєнгє;
2/
барилга, тоног тєхєєрємж, машин, багаж, сэлбэг хэрэгсэл;
3/ оюуны болон
аж їйлдвэрийн ємчийн эрх;
2.Монголын
хєрєнгє оруулагч єєрийн хєрєнгийг дараахь хэлбэрээр оруулж болно:
1/ бэлэн мєнгє;
2/ барилга, тоног тєхєєрємж, машин, багаж,
сэлбэг хэрэгсэл
3/
газар, байгалийн баялаг ашиглах эрх;
4/
оюуны болон аж їйлдвэрийн ємчийн эрх;
6
дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтыг хэрэгжїїлэх хэлбэр
1. Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол Улсад дараахь хэлбэрээр хэрэгжїїлнэ.
1/
гадаадын хєрєнгє оруулагч дангаараа аж ахуйн нэгж байгуулах, салбар нэгжээ нээн
ажиллуулах;
2/
гадаадын хєрєнгє оруулагч монголын хєрєнгє оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;
3/
гадаадын хєрєнгє оруулагч тус улсын аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа,
бусад їнэт цаасыг тїїний дотор Монгол Улсын Ємч хувьчлах тухай хуулийн дагуу
хєрєнгє оруулалтын эрхийн бичгээр худалдсан аж ахуйн ногдол хувь, хувьцаа, бусад
їнэт цаасыг чєлєєтэй хєрвєх валютаар,эсхїл хєрєнгє оруулалтын їр дїнд тєгрєгєєр
олсон орлогоороо худалдаж авах замаар
шууд хєрєнгє оруулалт хийж оролцох;
4/ байгалийн баялагийг ашиглах, боловсруулах талаар хууль тогтоомж, гэрээний дагуу эрх олж авах.
5. гадаадын хєрєнгє оруулагч нь Монголын хєрєнгє
оруулагчтай хамтран хуулийн этгээд
байгуулахгїйгээр хєрєнгє оруулалтын гэрээний їндсэн дээр ашгийн тєлєє аж ахуйн
хамтын їйл ажиллагаа явуулах,
6.
гадаадын аж ахуйн нэгжийн тєлєєлєгчийн газрыг нээн ажиллуулах.
7
дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтын эрх зїйн баталгаа
1. Гадаадын
хєрєнгє оруулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр
Їндсэн хууль, энэ хууль,
тэдгээртэй нийцїїлэн гаргасан бусад хууль тогтоомж болон Монгол Улсын олон
улсын гэрээгээр баталгаажсан эрх зїйн хамгаалалттай байна.
2.
Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийгэмчлэх, хууль
бусаар хураан авахыг хориглоно.
3.
Гадаадын хєрєнгє оруулагчийн хєрєнгийг гагцхїї нийтийн ашиг сонирхлын їїднээс,
зєвхєн хуульд заасан журмын дагуу, ялгаварлан гадуурхахгїй байх зарчмын їндсэн
дээр, бїрэн хэмжээгээр нєхєн тєлєх нєхцєлєєр дайчлан гаргуулж болно.
4.
Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагїй бол дайчлан гаргуулсан эд
хєрєнгийн нєхєн тєлбєрийн хэмжээг тїїнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан
гаргуулах тухай нийтэд мэдэгдэх їеийн їнэлгээгээр тодорхойлно. Нєхєн тєлбєрийг
саадгїй гїйцэтгэнэ.
5.
Монгол Улсад онц болон дайны байдал бий болсноос гадаадын хєрєнгє оруулагчид
учирсан хохирлыг монголын хєрєнгє оруулагчтай адил нєхцлєєр шийдвэрлэнэ.
8 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулагчдад олгох
нєхцєл
1.
Монгол Улс нь гадаадын хєрєнгє оруулагчдад хєрєнгє оруулалттай холбогдсон дор
дурьдсан асуудлаар монголын хєрєнгє оруулагчдад олгодгоос дутуугїй тааламжтай
нєхцєл олгоно:
1/
хєрєнгє оруулалтаар оруулсан эд хєрєнгєє эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
2/
хєрєнгє оруулалтаа Монгол Улсын холбогдох байгууллагад зохих журмын дагуу бїртгїїлэх,
аж ахуйн нэгж байгуулах;
3/
Монгол Улсын иргэдийг хєдєлмєрийн хууль тогтоомжийн дагуу гэрээний їндсэн дээр
ажиллуулах;
4/
Монгол Улсын тєрийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас
учирсан хохирлоо нєхєн тєлїїлэх;
5/
Хєрєнгє оруулалтыг хэрэгжїїлэх зорилгоор їйлдвэрийн байр, барилга худалдан
авах, ємчлєх тїїнчлэн газар ашиглах, эзэмших, тїрээслэх эрх олж авах,
9
дїгээр зїйл. Гадаадын хєрєнгє оруулагчийн эрх, їїрэг
1. Гадаадын хєрєнгє оруулагч дараахь эрх эдэлнэ:
1/
эд хєрєнгєє эзэмших, ашиглах, захиран зарцуулах, тїїний дотор аж ахуйн нэгжийн
дїрмийн санд хувь хєрєнгє болгон оруулсан эд хєрєнгєє гадаадад буцаан гаргах;
2/
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох;
3/
Монгол Улсын иргэнийг хєдєлмєрийн хууль тогтоомжйин дагуу гэрээний їндсэн дээр
ажиллуулах;
4/
дараахь орлого, ашгаа гадаадад саадгїй гуйвуулах:
а/
єєрт ногдох хувь хїртэгчийн орлого, хувьцааны ногдол ашиг;
б/ эд хєрєнгє, їнэт цаасаа борлуулсан, эд хєрєнгийн эрхээ бусдад шилжїїлсэн болон аж ахуйн нэгжээс гарсан, тїїнийг татан буулгаснаас єєрт нь ногдох орлого;
в/
їндсэн єр, хїї болон бусад адилтгах тєлбєр;
г/
їнэт цаас борлуулснаас олсон орлого;
д/
дайчлан гаргуулсан эд хєрєнгийн нєхєн тєлбєр;
е/
Монголын хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого;
5/
Монгол улсын нутаг дэвсгэрт їйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьцаа
бусад їнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах.
2.
Гадаадын хєрєнгє оруулагч Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелїїлэх
їїрэгтэй.
10 дугаар зїйл. Гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж
1.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан 50 мянган ам.доллар буюу
тїїнтэй тэнцэх їндэсний валютаар їнэлэгдэх єєрийн хєрєнгєтэй бєгєєд тїїний
20-иос доошгїй хувь нь гадаадын хєрєнгє оруулагчийн хувь хєрєнгєєс бїрдсэн аж
ахуйн нэгжийг гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж гэнэ.
2.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн єєрийн хєрєнгєнд гадаадын нэг
хєрєнгє оруулагчийн оруулах хєрєнгийн хэмжээ нь 10000 ам.доллар буюу тїїнтэй
тэнцэх їндэсний мєнгєн тэмдэгтээс доошгїй байна.
3. Гадаадын хєрєнгє оруулалтай аж ахуйн
нэгж нь бїртгїїлсэн єдрєєс эхлэн Монгол Улсын хуулийн этгээд болох бєгєєд їйл
ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулна.
11 дїгээр зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтыг зєвшєєрєх
1.
Гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєв байгууллага нь энэ хуульд
заасан хэлбэрээр хэрэгжїїлэх гадаадын хєрєнгє оруулалтын зєвшєєрлийг хєрєнгє
оруулагчдын єргєдлийн їндсэн дээр олгоно.
Хєрєнгє оруулагчдын єргєдєлд
дараахь зїйлийг тусгана:
1/хєрєнгє
оруулагчдын нэр, хаяг, иргэний харъяалал;
2/хєрєнгє
оруулалтын тєрєл, хэмжээ;
3/аж
ахуйн нэгжийн эрх зїйн зохион байгуулалтын хэлбэр;
4/хєрєнгє
оруулах їндсэн салбар, эрхлэх їйлдвэрлэл, їйлчилгээ;
5/хєрєнгє
оруулах, хэрэгжїїлэх їе шат, хугацаа;
6/оноосон
нэрийн зєвшєєрєл
2.
Гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєв байгууллага єргєдлийг, тїїнд
хавсаргасан баримт бичгийн хамт хїлээн авсан єдрєєс хойш ажлын 5 хоногт хянан
шийдвэрлэнэ.
3
Гадаадын хєрєнгє оруулалтыг зєвшєєрвєл гадаадын хєрєнгє оруулалт эрхэлсэн тєв
байгууллага гэрчилгээ олгоно.
4.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дїрэм болон хєрєнгє
оруулалтын гэрээнд нэмэлт, єєрчлєлт
оруулах бол хєрєнгє оруулагч нь энэ тухай гадаадын хєрєнгє оруулалтын асуудал
эрхэлсэн тєв байгууллагад ийнхїї нэмэлт, єєрчлєлт оруулснаас хойш 7 хоногийн
дотор мэдэгдэнэ.
12
дугаар зїйл. Эд хєрєнгє, оюуны їнэт зїйлсийг їнэлэх
1.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн дїрмийн санд хєрєнгє оруулагчдаас
оруулах эд хєрєнгє, оюуны їнэт зїйлсийг чєлєєтэй хєрвєх валютаар болон
тєгрєгєєр їнэлгээний адил зарчим баримтлан хєрєнгє оруулагчид харилцан
тохиролцож їнэлнэ.
2. Тєгрєгийг Монгол банкнаас тогтоосон тухайн їеийн ханшийг баримтлан чєлєєт валютад хєрвїїлж тооцно.
13 дугаар зїйл: Гадаадын хєрєнгє оруулалтын асуудал
эрхэлсэн тєв
байгууллагын
бїрэн эрх
1. Гадаадын хєрєнгє
оруулалтын асуудал эрхэлсэн тєв байгууллага дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:
1/ гадаадын хєрєнгє
оруулалтыг хєхїїлэн дэмжих тєрийн бодлогыг боловсруулж, хэрэгжїїлэх;
2/ хєрєнгє оруулалтын олон
талт хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох санал боловсруулах, нэгдэн орсон гэрээ,
хэлэцээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
3/ Монгол Улсад гадаадын
хєрєнгє оруулах нєхцєл бололцоог судлах, холбогдох хууль тогтоомжийн талаарх
мэдээлэл, сурталчилгаагаар хєрєнгє оруулагчдыг хангах, тэдэнд зєвлєлгєє єгєх;
4/ гадаадын хєрєнгє
оруулагчдыг Монгол Улсын тєрийн болон бусад байгууллага тїїнчлэн дотоодын аж
ахуйн нэгж, иргэдтэй харилцахад туслалцаа їзїїлэх, тэднийг холбон зуучлах;
5/ гадаадын хєрєнгє
оруулалтыг дэмжих, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
6/ гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгж, байгуулахыг зєвшєєрєх, эсхїл татгалзах;
7/ дотоодын болон гадаадын
хєрєнгє оруулалтаар хэрэгжих тєслийн тендерт гадаадын хєрєнгє оруулагчдыг урьж
оролцуулах
8/ гадаадын аж ахуйн нэгжийн
тєлєєлєгчийн газрыг бїртгэх. Гадаадын аж ахуйн нэгжийн тєлєєлєгчийн газрыг
бїртгэх журмыг засгийн газар батлана..
9/ энэ хуулийн 6 дугаар
зїйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан хэлбэрээр хєрєнгє оруулалт хийж буй
гадаадын хєрєнгє оруулагч хїсэлт
гаргасан тохиолдолд гэрээг бїртгэж, эрх ашгийг хамгаалах, тусламж дэмжлэг,
їйлчилгээ їзїїлэх;
10/ гадаадын хєрєнгє
оруулалтын статистик мэдээллийг гаргах, тїїнд судалгаа шинжилгээ хийх;
11/ гадаадын хєрєнгє
оруулалтын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих;
12/ гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагааг тїр буюу бїрмєсєн зогсоох;
2. Гадаадын хєрєнгє
оруулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь хуулийн 13
дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан їйлчилгээг їзїїлэхдээ єєрийн харъяанд
аж ахуйн тооцоон дээр ажиллах нэгжийг байгуулж болно.
14
дїгээр зїйл. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийг бїртгэх
1. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийг Гадаадын хєрєнгє оруулалтын асуудал
эрхэлсэн тєв байгууллагаас олгосон гэрчилгээг їндэслэн Улсын
татварын ерєнхий газар бїртгэж, нийтэд мэдээлнэ.
2. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийн дїрмийн сан,
гэрээ, дїрэмд орсон нэмэлт, єєрчлєлтийг Гадаадын хєрєнгє оруулалтын асуудал
эрхэлсэн тєв байгууллагаас олгосон зєвшєєрлийн їндсэн дээр Улсын
татварын ерєнхий газар бїртгэнэ.
15 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтыг дуусгавар
болгох
1. Монгол Улсад гадаадын
хєрєнгє оруулалтыг дор дурьдсан журмаар дуусгавар болгоно. Їїнд:
1/ энэ хуулийн 6 дугаар
зїйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан хэлбэрээр хэрэгжсэн хєрєнгє оруулалтыг
Монгол Улсын Нєхєрлєл, компанийн тухай хууль тогтоомжид заасны дагуу.
2/ энэ хуулийн 6 дугаар
зїйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан хэлбэрээр хэрэгжсэн хєрєнгє оруулалтыг Монгол
Улсын Иргэний хууль болон хєрєнгє оруулалтын тухай гэрээнд заасны дагуу.
2. Энэ зїйлийн 1 дэх хэсэгт
зааснаар дуусгавар болсон хєрєнгє оруулалтыг Їндэсний татварын ерєнхий газар
хууль, тогтоомжийн дагуу улсын бїртгэлээс хасч, энэ тухай нийтэд мэдэгдэнэ.
3. Энэ хуулийн 6 дугаар
зїйлийн 1 дэх хэсгийн 3-6-д заасан хэлбэрээр хэрэгжсэн хєрєнгє оруулалтыг
дуусгавар болгосон тухай шийдвэрийг хєрєнгє оруулагчид уг шийдвэр гарснаас хойш
ажлын 5 єдєрт багтаан гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєв
байгууллагад мэдэгдэнэ.
4. Гадаадын хєрєнгє
оруулалтын асуудал эрхэлсэн тєв байгууллагад ийнхїї мэдэгдснээс хойш ажлын 3
єдрийн дотор хєрєнгє оруулагчид татварын болон бусад тєлбєр тооцоог дуусгасан,
байгаль орчныг сэргээсэн тухай холбогдох байгууллагын тодорхойлолтыг їндэслэн
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, бїртгэлийг хїчингїй
болгоно.
5. Хєрєнгє оруулалт
дуусгавар болсон тохиолдолд гадаадын хєрєнгє оруулагч нь энэ хуулийн 9 дїгээр
зїйлд заасан орлого, ашгаа гуйвуулна.
6. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагааг хууль тогтоомжид заасан тохиолдолд
гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєв байгууллагын шийдвэрээр зогсооно.
16 дугаар зїйл. Хєнгєлєлт, урамшуулал болон баталгааны
тогтвортой байдал
Гадаадын хєрєнгє оруулагч нь энэхїї хууль болон бусад хууль
тогтоомжоор олгогдсон хєнгєлєлт, урамшуулал, баталгааг чєлєєтэй эдлэх ба энэхїї
хєнгєлєлт, урамшуулал баталгааг эдлэх
тэдгээрийн эрх нь Монгол улсын шїїхээр хїчин тєгєлдєр байна.
17
дугаар зїйл. Татвар ногдуулах.
1.Гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид Монгол Улсын татварын хууль тогтоомжийн
дагуу татвар ноогдуулна.
18 дугаар зїйл. Тогтвортой
байдлын гэрээ
1.Монгол
улсад худалдаа, їйлчилгээнээс бусад салбарт 2 саяас доошгїй доллартай тэнцэхїйц
хэмжээтэй хєрєнгє оруулалтын тєсєл хэрэгжїїлэх аж ахуйн нэгж байгуулах
тохиолдолд хєрєнгє оруулагч нь хїсэлт гаргавал тїїний їйл ажиллагаа явуулах
орчныг тогтвортой байлгахын баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг тєлєєлж
гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага
тогтвортой байдлын гэрээг байгуулна.
2.
Тогтвортой байдлын гэрээний загварыг Засгийн газраас батлах ба энэхїї гэрээний
загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нєхцлийг хангах болон хєрєнгє
оруулагч їйдвэрлэсэн бїтээгдэхїїнээ экспортод гаргаж олон улсын зах зээлийн
їнээр борлуулах, тїїнээс олсон чєлєєтэй хєрвєх валютын орлого захиран зарцуулах
эрхийг нь баталгаажуулах, тухайн хєрєнгє оруулалтын зорилго, хэмжээ хэрэгжїїлэх
хугацааны тухай заалтыг агуулсан байна.
3.
Гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага
єргєдєл, гэрээний тєслийг хїлээн авснаас хойш 14 єдрийн дотор хянаж, нэмэлт
тодруулга хийх шаардлагагїй гэж їзвэл єргєдєл гаргасан этгээдтэй гэрээ
байгуулна.
4.
Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах тухайн тєслийн анхны хєрєнгє оруулалтын
хэмжээ нь 2 саяас багагїй америк доллар байхаар бол 10 жилийн хугацаатайгаар, 20
сая америк доллараас багагїй бол 15 жилийн хугацаатайгаар тогтвортой байдлын
гэрээг тус тус байгуулж болно.
5.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж їйл ажиллагаагаа тогтвортой байдлын
гэрээнд заасан хугацаанаас ємнє зогсоосон тохиолдолд хууль тогтоомжийн дагуу
ємнє олгосон татварын болон бусад хєнгєлєлтийг нєхєн тєлїїлнэ.
19 дїгээр зїйл. Тогтвортой
байдлын гэрээ байгуулах
1.
Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хїссэн хєрєнгє оруулагч нь энэ тухай
єргєдєл, гэрээний тєслийг гадаадын хєрєнгє оруулалтын асуудал эрхэлсэн тєв
байгууллагад ирїїлнэ. Тухайн тєслийн
эхний 5 жилд оруулах хєрєнгє оруулалтын хэмжээ, хугацааг тодорхойлсон
хєтєлбєрийг єргєдєлд хавсаргана.
Хэрэв нэмэлт, тодруулга хийх
шаардлагатай бол энэ тухай єргєдєл гаргагчид ажлын 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
2.
Тогтвортой байдлын гэрээнд гарын їсэг зурсны дараа уг гэрээний нєхцєлийн тухай
мэдэгдлийг Монгол банк болон бусад холбогдох байгууллагуудад хїргїїлнэ.
20
дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид
газар
ашиглуулах
1.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын газрын тухай
хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу тєлбєртэйгээр, гэрээний їндсэн
дээр ашиглуулна.
2.
Гэрээнд газар ашиглуулах нєхцєл, хугацаа, байгаль орчны унаган тєрхийг
хамгаалах, нєхєн сэргээх арга хэмжээ, газар ашигласны тєлбєр, хоёр талын хїлээх
хариуцлагыг тусгана.
3.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараах
журмаар байгуулна:
1/ Монгол Улсад гадаадын хєрєнгє оруулагч
дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид тєрийн ємчийн газар ашиглуулах гэрээг
тухайн шатны Иргэдийн
Тєлєєлєгчдийн Хурал болон Тэргїїлэгчдийн зєвшєєрснєєр Монголын талын ємчлєгч гадаадын
хєрєнгє оруулагчтай;
2/ Монголын хєрєнгє оруулагч
оролцсон гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид тєрийн ємчийн газар
ашиглуулах гэрээг тухайн шатны Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал болон
Тэргїїлэгчдийн зєвшєєрснєєр Монголын талын ємчлєгч уул аж ахуйн нэгжийн
удирдлагатай;
3/
Монголын хєрєнгє оруулагч оролцсон гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид хувийн ємчийн газар
ашиглуулах гэрээг тєрийн эрх
бїхий байгууллагын зєвшєєрснєєр уул газрыг ємчлєгч гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжийн удирдлагатай;
4.
Энэ зїйлийн 3 дахь хэсгийн 2, 3-т заасан гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжийн удирдлагын байгуулсан газар ашиглах гэрээнээс їїсэх хариуцлагыг
монголын хєрєнгє оруулагч болон гадаадын хєрєнгє оруулагч аж ахуйн нэгжийн
дїрмийн санд оруулсан хувь хєрєнгєтэйгээ тэнцїї хувь хэмжээгээр хїлээнэ.
5.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний їндсэн
хугацаа тухайн аж ахуйн нэгжийн їйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно.
Газар ашиглах гэрээний їндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илїїгїй байна.
Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нєхцєлєєр нэг удаа 40
хїртэл жилээр сунгаж болно.
6.
Газар ашиглуулах гэрээний хугацаа дуусахаас ємнє гадаадын хєрєнгє оруулалттай
аж ахуйн нэгж татан буугдсан бол газар ашиглуулах гэрээний хугацаа нэгэн зэрэг
дуусгавар болно.
7.
Улсын тусгай хэрэгцээг їндэслэн газрыг солих буюу эргїїлэн авч болно. Энэ тухай
шийдвэрийг гагцхїї Засгийн газар гаргана. Їїний улмаас гадаадын хєрєнгє
оруулагчид учирсан хохирлын нєхєн тєлбєрийг саадгїй гїйцэтгэнэ. Нєхєн тєлбєрийн
хэмжээг газрыг солих буюу эргїїлэн авах їеийн їнэлгээг їндэслэн тодорхойлно.
8.
Газрыг хїн амын эрїїл мэнд, байгаль орчин, їндэсний аюулгїй байдлын ашиг сонирхолд
харшаар ашиглавал газар ашиглуулах гэрээг цуцлана.
21
дїгээр зїйл. Санхїї, зээл, бїртгэл, хяналт
1. Гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нь санхїї, татвар,зээл
тооцоо, валютын гїйлгээтэй
холбогдолтой їйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулна.
2.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нягтлан
бодох бїртгэл,
тайлан тэнцлээ Монгол улсын хууль тогтоомжийн дагуу
хєтлєнє.
3. Хєрєнгє оруулагч нь
санхїїгийн тайлан тэнцлээ гадаадын болон монголын аудитын байгууллагаар
баталгаажуулна.
22
дугаар зїйл. Даатгал
Гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
Монголын даатгалын байгууллагад даатгуулж болно.
23
дугаар зїйл. Хєдєлмєр, нийгэм хангамжийн харилцаа
1.
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж Монгол Улсын иргэдийг тэргїїн
ээлжинд авч ажиллууна. Нарийн мэргэшил,мэргэжлийн єндєр ур чадвар шаардагдах
ажилд гадаадаас хїн авч ажилуулж болно. Уул асуудлыг Хєдєлмєр зохицуулалтын
газартай зєвшилцєн шийдвэрлэнэ.
2.Гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид ажиллаж байгаа Монгол Улсын иргэдтэй
холбогдсон хєдєлмєр, нийгэм хангамжийн харилцааг Монгол Улсын хєдєлмєрийн болон
нийгмийн даатгалтай холбогдсон хууль тогтоомжоор зохицуулна.
3.Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид ажиллахаар гадаадаас ирсэн хїн хєдєлмєрийн хєлс, бусад орлогоосоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар тєлєх бєгєєд їлдсэн орлогоо гадаадад гуйвуулах эрхтэй.
Дєрєвдїгээр Бїлэг
БУСАД ЗЇЙЛ
24
дїгээр зїйл. Маргаан шийдвэрлэх
Гадаадын хєрєнгє оруулагч болон монголын хєрєнгє оруулагчийн хооронд, тїїнчлэн гадаадын хєрєнгє оруулагч болон монголын хуулийн этгээд, хувь хїний хооронд гадаадын хєрєнгє оруулалт, гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагаатай холбогдон їїссэн маргааныг Монгол Улсын олон улсын гэрээ,талуудын хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагїй бол Монгол Улсын шїїх шийдвэрлэнэ.
25
дугаар зїйл. Хууль хїчин тєгєлдєр болох
Энэ хуулийг 1999 оны дугаар сарын
-ны єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.