ГАДААДЫН ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

Нэгдїгээр бїлэг

 

Нийтлэг їндэслэл

 

1 дїгээр зїйл. Хуулийн зорилт

        

         Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад гадаадын хєрєнгє оруулалтыг урамшуулан дэмжих, хєрєнгє оруулагчийн эрх, эд хєрєнгийг хамгаалах болон гадаадын хєрнгє оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтын

тухай хууль тогтоомж

 

        1. Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хууль тогтоомж нь Їндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцїїлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бїрдэнэ.

        2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

       

3 дугаар зїйл. Хуулийн нэр томъёо

 

         1. “Гадаадын хєрєнгє оруулалт “ гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхїл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хєрєнгє оруулагчаас Монгол Улсад оруулж буй эд хєрєнгийн болон оюуны їнэт зїйлсийг хэлнэ.

         2. “Гадаадын хєрєнгє оруулагч” гэж Монгол Улсад хєрєнгє оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хїн /Монгол Улсад байнга оршин суудаггїй гадаадын иргэн болон харъяалалгїй хїн, тїїнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/ -ийг хэлнэ.

         3. “Монголын хєрєнгє оруулагч” гэж хєрєнгє оруулалт хийж буй Монголын хуулийн этгээд, хувь хїн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харъяалалгїй хїн/ -ийг хэлнэ.

 

       4 дїгээр зїйл. Гадаадын хєрєнгє оруулалт

 хийх хїрээ

 

           1. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон їйлдвэрлэл, їйлчилгээ эрхлэхээс бусад хїрээнд гадаадын хєрєнгє оруулалт хийж  болно.

          2. Монгол Улсын хууль тогтоомжоор їйлдвэрлэл, їйлчилгээ эрхлэхийг хориглосноос бусад нутаг дэвсгэрт гадаадын хєрєнгє оруулалт хийж  болно.

 

5 дугаар зїйл.Гадаадын хєрєнгє оруулалтын тєрєл

 

             Гадаадын хєрєнгє оруулагч дараахь тєрлийн хєрєнгє  оруулалт хийж  болно:

         1/ чєлєєтэй хєрвєх валют, хєрєнгє оруулалтын їр дїнд тєгрєгєєр олсон орлого;

          2/ хєдлєх болон їл хєдлєх хєрєнгє, тэдгээртэй холбогдсон эд хєрєнгийн  эрх;

          3/ оюуны болон аж їйлдвэрийн ємчийн эрх.

 

6 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтыг

хэрэгжїїлэх хэлбэр 

 

          Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол Улсад дараахь хэлбэрээр хэрэгжїїлнэ.

         1/ гадаадын хєрєнгє оруулагч дангаараа аж ахуйн нэгж байгуулах, салбар нэгжээ нээн ажилууллах;

          2/ гадаадын хєрєнгє оруулагч монголын хєрєнгє оруулагчтай хамтран           ахуйн нэгж байгуулах;

          3/ гадаадын хєрєнгє оруулагч тус улсын аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад їнэт цаасыг тїїний дотор Монгол Улсын Ємч хувьчлах тухай хуулийн дагуу хєрєнгє оруулалтын эрхийн бичгээр худалдсан аж ахуйн ногдол хувь, хувьцаа, бусад їнэт цаасыг чєлєєтэй хєрвєх валютаар,эсхїл хєрєнгє оруулалтын їр дїнд тєгрєгєєр олсон орлогоороо худалдаж  авах замаар шууд хєрєнгє оруулалт хийж оролцох;

          4/ байгалийн баялагийг ашиглах, боловсруулах талаар хууль тогтоомж, гэрээний дагуу эрх олж  авах.

 

7 дугаар зїйл. Хувьцаа, бусад їнэт цаас худалдаж авах

 

          Гадаадын хєрєнгє оруулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт їйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьцаа, бусад їнэт цаасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авч болно.

 

Хоёрдугаар бїлэг

 

Гадаадын хєрєнгє оруулалтыг хамгаалах

 

8 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтын

эрх зїйн баталгаа

  

           1. Гадаадын хєрєнгє оруулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Їндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцїїлэн гаргасан бусад хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зїйн хамгаалалттай байна.

            2. Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийгэмчлэх, хууль бусаар хураан авахыг хориглоно.

            3. Гадаадын хєрєнгє оруулагчийн хєрєнгийг гагцхїї нийтийн ашиг сонирхлын їїднээс, зєвхєн хуульд заасан журмын дагуу, ялгаварлан гадуурхахгїй байх зарчмын їндсэн дээр, бїрэн хэмжээгээр нєхєн тєлєх нєхцєлєєр дайчлан гаргуулж болно.

            4. Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагїй бол дайчлан гаргуулсан эд хєрєнгийн нєхєн тєлбєрийн хэмжээг тїїнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтээд мэдэгдэх їеийн їнэлгээгээр тодорхойлно. Нєхєн тєлбєрийг саадгїй гїйцэтгэнэ.

             5. Монгол Улсад онц болон дайны байдал бий болсноос гадаадын хєрєнгє оруулагчид учирсан хохирлыг монголын хєрєнгє оруулагчтай адил нєхцєлєєр шийдвэрлэнэ.

 

9 дїгээр зїйл.Гадаадын хєрєнгє оруулагчдад олгох нєхцєл

 

            Монгол Улс нь гадаадын хєрєнгє оруулагчдад оруулсан хєрєнгєє эзэмших, ашиглах, захиран зарцуулахад монголын хєрєнгє оруулагчдад олгодогоос дутуугїй тааламжтай нєхцєл олгоно.

 

10 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулагчийн эрх, їїрэг

    

1.      Гадаадын хєрєнгє оруулагч дараахь эрх эдэлнэ:

 1/ эд хєрєнгєє эзэмших, ашиглах, захиран зарцуулах, тїїний дотор аж ахуйн нэгжийн дїрмийн санд хувь хєрєнгє болгон оруулсан эд хєрєнгєє гадаадад буцаан гаргах;

 2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох;

              3/ бусад этгээдэд хууль тогтоомжийн дагуу эрх, їїргээ шилжїїлэх;

              4/ дараахь орлого, ашгаа гадаадад саадгїй гуйвуулах:

                   а/ єєрт ногдох хувь хїртэгчийн орлого, хувьцааны ногдол ашиг;

                   б/ эд хєрєнгє, їнэт цаасаа борлуулсан, эд хєрєнгийн эрхээ бусдад шилжїїлсэн болон аж ахуйн нэгжээс гарсан, тїїнийг татан буулгаснаас єєрт нь ногдох орлого;

              5/ хууль тогтоомжид заасан бусад эрх.

2.      Гадаадын хєрєнгє оруулагч дараахь їїрэг хїлээнэ:

   1/ Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелїїлэх;

    2/гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дїрмээр хїлээсэн їїргээ биелїїлэх;

    3/ байгаль орчныг хамгаалах, нєхєн сэргээх арга хэмжээ авч хэрэгжїїлэх;

    4/ монголын ард тїмний їндэсний ёс заншлыг хїндэтгэх.   

 

Гуравдугаар бїлэг

 

Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн

нэгжийн їйл ажиллагаа

 

11 дїгээр зїйл. Гадаадын хєрєнгє оруулалттай

 аж ахуйн нэгж

 

            1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, дїрмийн сангийн 20–иос доошгїй хувь нь гадаадын хєрєнгє оруулагчийн хувь хєрєнгєєс бїрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж гэнэ.

              2. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нь бїртгїїлсэн єдрєєсєє эхлэн Монгол Улсын хуулийн этгээд болох  бєгєєд їйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулна.

 

12 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалттай аж

ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрєх 

           

              1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зєвшєєрлийг гадаадын хєрєнгє оруулалтын бодлогыг хэрэгжїїлэх тєрийн захиргааны тєв байгууллага /цаашид “Худалдаа їйлдвэрийн яам” гэх/ хєрєнгє оруулагчдын єргєдлийн їндсэн дээр олгоно.

              2. Хєрєнгє оруулагчдын єргєдєлд дараахь зїйлийг тусгана:

                    1/ хєрєнгє оруулагчдын нэр, хаяг, їндэсний харъяалал;

                    2/ хєрєнгє оруулалтын тєрєл, хэмжээ;

                    3/ аж ахуйн нэгжийн хэлбэр;

                    4/ хєрєнгє оруулах їндсэн салбар, эрхлэх їйлдвэрлэл,їйлчилгээ

                    5/ хєрєнгє оруулах, хэрэгжїїлэх, їе шат, хугацаа.

   3. Єргєдєлд дараахь баримт бичгийг хавсаргана:

                     1/ хєрєнгє оруулагчдын тухай танилцуулга, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;

                     2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ;

                     3/ гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн дїрэм;

                     4/ хєрєнгє оруулалттай холбогдолтой маркетинг, менежмент, технологийн болон бусад хэлэлцээр;

                     5/ техник, эдийн засгийн тооцоо;

                     6/ хєрєнгє оруулагчдын тєлбєрийн чадварын тухай їйлчлэгч банкны нотолгоо;

                     7/ байгалийн баялаг эрж хайх, олборлох, боловсруулах, газар ашиглах болон тусгай зєвшєєрлийн їндсэн дээр эрхэлбэл зохих їйлдвэрлэл, їйлчилгээний талаар Монгол Улсын эрх бїхий байгууллагуудын зєвшєєрєл.

                4. Єргєдлийг, тїїнд хавсаргасан баримт бичгийн хамт хїлээн авсан єдрєєс хойш 60 хоногийн дотор мэргэжлийн байгууллагуудын дараахь дїгнэлтийн їндсэн дээр Худалдаа, їйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ:

                      1/ хууль тогтоомжид нийцэж буй эсэх;

                      2/ байгаль орчинд їзїїлэх нєлєєлєл;

                      3/ эрїїл ахуйн шаардлагад нийцэж буй эсэх;

                      4/ технологийн тївшингийн їнэлгээ.

                5. Энэ зїйлийн 4 дэх хэсгийн 2, 3-т заасан дїгнэлтийг гаргахдаа олон улсын болон Монгол Улсын стандартыг баримтална. 

6.      Энэ зїйлийн 4 дэх  хэсгийн 4-т заасан дїгнэлтийг Монгол Улсын

Засгийн газраас баталсан журмын дагуу гаргана.

7.         Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж  байгуулахыг зєвшєєрвєл Худалдаа, їйлдвэрийн яам гэрчилгээ олгоно.

8.         Гадаадын хєрєнгє оруулалттай байгуулах аж ахуйн нэгжийн їйл ажиллагаа Монгол улсын хууль тогтоомж, байгаль орчин, эрїїл ахуйн болон технологийн шаардлагад нийцэхгїй гэж їзвэл зохих їндэслэлийг тодорхойлж зєвшєєрєл олгохоос татгалзана.

9.         Энэ зїйлд заасан хєрєнгє оруулагчдын єргєдєл, гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрсєн гэрчилгээний загварыг Худалдаа, їйлдвэрийн сайд батална.

10.    Гадаадын хєрєнгє оруулалтай аж ахуйн нэгж дїрмийн сан, гэрээ , дїрэмдээ нэмэлт, єєрчлєлт оруулах бол энэ тухай 30 хоногийн ємнє Худалдаа, їйлдвэрийн яаманд мэдэгдэнэ. Худалдаа, їйлдвэрийн яам дээрх нэмэлт, єєрчлєлт оруулах асуудлыг энэ зїйлд заасны дагуу хянаж 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

 

13 дугаар зїйл. Эд хєрєнгє, оюуны їнэт зїйлсийг їнэлэх

 

1.         Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн дїрмийн санд хєрєнгє оруулагчдаас оруулах эд хєрєнгє, оюуны їнэт зїйлсийг чєлєєтэй хєрвєх валютаар болон тєгрєгєєр їнэлгээний адил зарчим баримтлан хєрєнгє оруулагчид харилцан тохиролцож їнэлнэ.

2.         Тєгрєгийг Монгол банкнаас тогтоосон тухайн їеийн ханшийг баримтлан чєлєєт валютад хєрвїїлж тооцно.

 

 

14 дїгээр зїйл. Худалдаа, їйлдвэрийн яамны гадаадын

хєрєнгє оруулалтын бодлогыг хэргжїїлэхтэй

холбогдсон бїрэн эрх

 

            Худалдаа, їйлдвэрийн яам гадаадын хєрєнгє оруулалтын бодлогын талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ гадаадын хєрєнгє оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж байгуулах асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаар энэ хуулийн 12 дугаар зїйлийн 4 дэхь хэсэгт заасан дїгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

3/ гадаадын хєрєнгє оруулалтаар хэрэгжїїлэх тєсєл зарлах, шалгаруулах;

4/ гадаадын хєрєнгє оруулагчдын хэрэгжїїлэхээр санал болгосон тєслїїдэд сонгон шалгаруулалт хийх;

5/ гадаадын хєрєнгє оруулалтай аж ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрєх, эсхїл татгалзах;

6/ гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагааг тїр буюу бїрмєсєн зогсоох;

7/ хууль тогтоомжид заасан бусад бїрэн эрх.

 

 

15 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн

нэгжийг бїртгэх

 

1.         Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийг Худалдаа, їйлдвэрийн яамаас олгосон гэрчилгээг їндэслэн Улсын татварын ерєнхий газар бїртгэж, нийтэд мэдээлнэ.

2.         Гадаадын хєрєнгє оруулалттай аж  ахуйн нэгжийн дїрмийн сан, гэрээ, дїрэмд орсон нэмэлт, єєрчлєлтийг Худалдаа, їйлдвэрийн яамнаас олгосон зєвшєєрлийн їндсэн дээр Улсын татварын ерєнхий газар бїртгэнэ.

 

16 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн

нэгжийн їйл ажиллагааг зогсоох

 

1.         Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагааг Монгол Улсын Аж ахуйн нэгжийн тухай хуульд заасан їндэслэлээр зогсооно.

2.         Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн їйл ажиллагаа нь энэ хуулийн 12 дугаар зїйлийн 4  дэхь хэсэгт заасан дїгнэлтийн аль нэгийг зєрчиж байгаа нь нотлогдвол худалдаа, їйлдвэрийн яам уул аж ахуйн нэгжийн їйл ажиллагааг тїр буюу бїрмєсєн зогсоож болно.

 

17 дугаар зїйл. Гадаадын хєрєнгє оруулалтай аж ахуйн

нэгжийг татан буулгах

 

1.         Їйл ажиллагаа нь зогссон гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж энэ тухай шийдвэрийг уул шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Худалдаа, їйлдвэрийн яаманд ирїїлнэ.

2.         Татан буугдаж байгаа гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нь тєлбєр тооцоог бїрэн дуусгасан, байгаль, орчныг нєхєн сэргээх їїргээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гїйцэтгэсэн тухай холбогдох байгууллагын баталгааг Худалдаа, їйлдвэрийн яаманд ирїїлнэ.

 3. Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж татан буугдаж байгаа бол Худалдаа, їйлдвэрийн яам уул аж  ахуйн нэгжийг байгуулахыг зєвшєєрсєн зєвшєєрлєє хїчингїй болгож, энэ тухай Улсын татварын ерєнхий газарт мэдэгдэнэ.

4. Улсын татварын ерєнхий газар энэ зїйлийн 3дахь хэсэгт заасан мэдэгдлийг їндэслэн гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бїртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.

5. Татан буугдаж байгаа гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж эцсийн тооцоо хийж дууссаны дараа гадаадын хєрєнгє оруулагч энэ хуулийн 10дугаар зїйлийн 4дэх хэсэгт заасан орлого, ашгаа гуйвуулж болно.

 

                                        18 дугаар зїйл. Татвар ногдуулах.

 

1.Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу татвар ноогдуулна.

2.Гадаадын хєрєнгє оруулагчдад болон хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаас илїї таатай нєхцєл олгох асуудлыг энэ хууль,тїїнтэй нийцїїлэн гаргасан  хууль тогтоомжийн бусад актаар шийдвэрлэнэ.

 

 

19 дїгээр зїйл. Гаалийн болон худалдааны албан