МОНГОЛ
УЛСЫН ХУУЛЬ
1999оны
6 дугаар сарын 4-ний єдєр
Улаанбаатар
хот
РАДИО
ДОЛГИОНЫ ТУХАЙ
НЭГДЇГЭЭР
БЇЛЭГ
Нийтлэг
їндэслэл
1 дїгээр зїйл. Хуулийн зорилт
1.1 Энэ
хуулийн зорилт нь радио долгионыг хуваарилах, ашиглах, хамгаалах, ємчлєх,
эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2
дугаар зїйл. Радио долгионы тухай хууль тогтоомж
2.1 Радио
долгионы тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Їндсэн хууль[1],
Харилцаа холбооны тухай хууль[2],
энэ хууль болон тэдгээртэй нийцїїлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас
бїрдэнэ.
2.2 Монгол
улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын
гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
3
дугаар зїйл. Хуулийн нэр томъёо
3.1 Энэ
хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
3.1.1
“радио долгион” гэж агаарын орон зайд тархаж байгаа
цахилгаан соронзон орны 3000 гега герц хїртэлх давтамжтай хэсгийг;
3.1.2
“радио давтамжийн зурвас” гэж бїлэг радио давтамжийг;
3.1.3
“радио холбоо” гэж радио тєхєєрємж ашиглан тєрєл
бїрийн мэдээллийг тэмдэгт дохио, дуу, дїрс болон бусад хэлбэрээр нэвтрїїлэх
хїлээн авахыг;
3.1.4
“їндэсний радио давтамжийн хуваарилалтын хїснэгт” гэж
радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны їйлчилгээний тєрєлд хуваасан
хуваарилалтыг.
4 дїгээр зїйл. Радио долгионы ємчлєл
4.1
Монгол
улсын нутаг дэвсгэр дэх їїсгэгчээс їїссэн болон їндэсний радио давтамжийн
хуваарилалтын хїснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол улсын тєрийн ємч
мєн.
4.2 Тєр
нь радио долгион ємчлєгчийн хувьд энэ хуульд заасан нєхцєл, болзолтойгоор радио
давтамж, радио даютамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно.
5
дугаар зїйл. Радио долгионы талаар тєрийн байгууллагын бїрэн эрх
5.1 Засгийн
газар нь радио долгионы талаар дараах бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:
5.1.1
Монгол Улсад хуваарилсан сансрын холбооны хиймэл
дагуулын байрлалыг ашиглах талаар шийдвэр гаргах;
5.1.2
Радио давтамжийн хуваарилалтыг тєрийн нууцад
хамруулах, нууцлалын зэрэглэлийн тогтоох асуудлыг боловсруулах.
5.2
Харилцаа
холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь долгионы талаар
дараах бїрэн эрхийг хэрэгжїїлнэ.
5.2.1
Радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх тєрийн
бодлого боловсруулах;
5.2.2
Хил залгаа улстай радио долгионы асуудлыг Монгол Улсын
олон улсын гэрээнд єєрєєр заагаагїй бол олон улсын цахилгаан холбооны
байгууллагаас тогтоосон журмын дагуу зохицуулах;
5.2.3
Радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бїртгэл гаргах,
радио давтамжийн зурвасыг ашиглах, тєлєвлєх, хуваарилах болон радио давтамжийн
ашиглалт, їйлчилгээний тєлбєрийн хэмжээ тогтоох журам батлах;
5.2.4
Радио давтамж зохицуулалт, хягалтын албаны зардал,
техник хэрэгслээр хангах санхїїжилтийн хэмжээг тогтоож батлах;
5.2.5
Олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг
тєлєєлєх.
Радио
давтамж ашиглах
6
дугаар зїйл. Радио давтамжийн зурвасын ангилал
6.1 Радио
давтамжийн зурвасыг ашиглаж буй зориулалтаар нь дараах байдлаар ангилна:
6.1.1
Тусгай хэрэглээний;
6.1.2
Нийтийн хэрэглээний;
6.2
Улсыг
батлан хамгаалах, аюулгїй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах
хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг тусгай хэрэглээний
гэнэ.
6.3 Аж
ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио
давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээний гэнэ.
7
дугаар зїйл. Радио давтамжийн зурвас эзэмших эрх бїхий этгээд
7.1 Нийтийн
хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу
байгуулагдаж, їйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн
дагуу радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас тусгай зєвшєєрєл, эрхийн
бичиг авч, бїртгїїлж ашиглана.
7.2 Тусгай
хэрэглээний радио давтамжийн зурвасыг радио давтамж зохицуулалт, хяналтын
албанд бїртгїїлж ашиглана.
7.3 Монгол
Улсад суугаа дипломат болон консулын тєлєєлєгчийн газар, олон улсын
байгууллагын тєлєєлєгчийн газар нь Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр
заагаагїй бол нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг энэ хуулийн 7.1-д
заасны дагуу ашиглана.
7.4 Батлан
хамгаалах, аюулгїй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах байгууллага нь
нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвас ашиглах бол энэ хуулийн 7.1-д
заасны дагуу ашиглана.
8-р зїйл. Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглох
8.1 Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиггїй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно.
9-р зїйл. Тусгай зєвшєєрєл
9.1 Тєрийн
эрх бїхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, тїїнийг ашиглан
їйлчилгээ эрхлэх, нийтийн їйлчилгээний зориулалтаар радио тєхєєрємж
ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх болгосон
баримт бичгийг тусгай зєвшєєрєл гэнэ.
9.2 Тусгай
зєвшєєрєлд радио тєхєєрємжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио
давтамж, хїчин чадал, їйл ажиллагаа эхлэх дуусах хугацаа, ашиглалтын зориулалт
зэргийг заана.
10-р зїйл. Тусгай зєвшєєрєл авах
єргєдєл гаргах
10.1 Тусгай зєвшєєрєл авах єргєдєлд Харилцаа холбооны тухай хуулийн 9.2-т заасан баримт бичгээс гадна дараах баримтыг хавсаргана:
10.1.1 Гэрчилгээний
хуулбар;
10.1.2 Радио
тєхєєрємжийн байгуулалтын зураглал, газар зїйн байршил, хамрах хїрээ, ашиглах
радио давтамжийн зурвас, радио давтамж, технологи;
10.1.3 Радио
тєхєєрємжийг баталгаажуулж эрх бїхий байгууллагаас олгосон баримт бичиг;
10.1.4 Аймаг,
нийслэл, сум дїїргийн Засаг даргын зєвшєєрєл.
10.2 Тусгай зєвшєєрєл авах єргєдєлд єргєдєл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас ба факсын дугаар, шийдвэр гаргах эрх бїхий хїний албан тушаал, нэрийг тусгана.
11-р
зїйл. Тусгай зєвшєєрєл олгох
11.1 Радио давтамж зохицуулалт, ханалтын алба тусгай зєвшєєрєл авах єргєдлийг хїлээн авмагц єргєдєл болон тїїнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 10.1-д заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана.
11.2 Радио
давтамж зохицуулалт, хяналтын алба нь радио давтамж, радио давтамжийн їурвас
ашиглах тусгай зєвшєєрєл авах єргєдлийг хїлээж авснаас хойш ажлын 30 єдрийн
дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж єргєдєл гаргарчид мэдэгдэнэ:
11.2.1 Радио
давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тухай
11.2.2 Тухайн
радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хїчин тєгєлдєр тусгай
зєвшєєрєл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн їйлчлэх хїрээтэй
давхацсан, харилцан нєлєєлєл їїсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас
ашиглах тусгай зєвшєєрєл олгохоос татгалзах.
11.2.3 Тухайн
радио давтамжийн ашиглах асуудлыг олон улсын байгууллага зохицуулдаг бол уг
радио давтамжийг олон улсыг байгууллагаас санал авсны їндсэн дээр энэ хуулийн
11-д заасны дагуу ашиглана.