vv Һvv Y
 


ICT Development Indicator's of Mongolian

Chronology of ICT Development in Mongolia

Mongolia Internet Exchange

 

 

Монгол дахь зайн сургалт

 

Монгол дахь зайн сургалтын талаар Инфокон комапиас эрхэлэн гаргасан энэхүү номноос зай сургалт гэж юу болох, түүний ач холбогдол, монгол дахь зайн сургалтын өнөөгийн байдал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг олж унших  боломжтой.

 Номын эхний бүлэгт Зайн сургалт гэж юу болох, Зайн сургалтын төрөл хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, зайн сургалтын технологиуд, хоёр дугаар бүлэгт Интернэтэд суурилсан зайн сургалт, түүний онцлог давуу тал, гуравдугаар бүлэгт Монгол дахь зайн сургалтын төлөв байдал, судалгааны тайлан, дөрөвдүгээр бүлэгт Эрүүл мэндийн салбарт Зайн сургалтын хэрэгцээ шаардлагыг судалсан судалгааны тайлан, тавдугаар бүлэгт Зайн сургалтын програм хангамжийн үнэлэгээ, төслийн хүрээнд хийгдсэн програм хангамжуудын талаархи судалгаа, үр дүнгийн талаар, Зургадугаар бүлэгт, зайн сургалтын МҮҮДЛ програмын тухай, уг програмыг сургалтанд хэрхэн ашиглах талаарх дэлгэрэнгүй гарын авлага зэргийг орууллаа.


 

 

   

Ази номхон далайн бvс нутгийн тоон тойм
( Монголын тухай бvлгийг ИнфоКон компаний Ерөнхий захирал Б.Батпүрэв )

Бүрэн шинэчлэгдсэн Азийн номхон далайн бүс нутгийн тоон тойм нь энэ бүс нутагт ажиллаж амьдардаг ахмад зохиогчдын  зохиосон бизнес, засгийн газар, иргэний нийгэмд МХТ-ийг ашиглан эдийн засгийн 31 асуудлыг хэрхэн шийдэх  талаарх илтгэлийг багтаасан.  Мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжилд МХТ-ийн ялгаатай байгаа байдал, тодорхой зүйлүүдийг бүс нутаг руу чиглүүлэх талаарх  сэдэвчилсэн бүлгийг оруулжээ.Үүнд:

  • МХТНЭХ( Мэдээлэл Харилцааны Технологи Нийгэм-Эдийн засгийн Хөгжилд): Тулгамдаж буй асуудалуудын тойм
  • Хөдөлгөөнт болон Утасгүй Технологи
  • Нутагшуулалт
  • Оюуны өмчийн талаар улс төрийн бодлого явуулах МХТ-ийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашидын хөгжил-Хоёр Азийн Үлгэр.

31 зүйл бүхий эдийн засгийн асуудлын тойм нь МХТ-ын салбарын дараах чиг хандлагуудыг агуулжээ. Үүнд:

  • Орон нутгийн онлайн багтаамж
  • Онлайн үйлчилгээ
  • Үйлдвэрүүд
  • Тайлбар санаачлага
  • Улс төрийн бодлогод боломж олгох
  • Зохицуулах орчин
  • Нээлттэй эхтэй програм хангамж
  • Судалгаа болон Боловсруулалт
  • Чиг хандлагууд

Дэлгэрэнгvй...

 
         


Монголын 1000 вэб сайтын талаархи ном

Монголын 1000 вэб сайтын талаархи номыг гаргаад байна. Уг ном нь авто тээвэр, Монголын аймаг, хот, аялал жуулчлал, банк, барилга, бизнесс, боловсрол, мэдээллийн технологи, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, улс төрийн нам, урлаг, уул уурхайн салбар, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эрүүл мэнд болон чөлөөт цаг гэх зэрэг хэд хэдэн бүлгүүдэд хуваагдсан болно. Энэ номноос таныг хүссэн вэбийн хаягийг олж авна гэдэгт бид итгэж байна.  

Дэлгэрэнгvй...

 

“Нийгмийн Хөгжилд Мэдээлэл Холбооны Технологийн
оруулах хувь нэмэр” ном

Индонез улсын Жакарта хотод болсон ASEAN сан Нийгмийн Хөгжилд Мэдээлэл Холбооны Технологийн оруулж буй хувь нэмэр сэдэвт олон улсын хуралд оролцогчдоос гаргасан энэхvv номонд Open Source програм хангамжийг Зайны сургалтад ашиглах нь гэсэн 5-р бvлгийг ИнфоКон ХХК-ны Захирал Б.Батпvрэв, доктор С.Уянга нар хамтран бичсэн юм.




Дэлгэрэнгvй...

“Монголын МХТ-н хөгжлийн өнөөгийн байдал 2003”


Энэхvv тайлан нь англи монгол хэлээр орчуулагдсан. Судалгааг Монголын хөгжлийн гарц төрийн бус байгууллага ИнфоКон компанитай хамтран зохиосон бөгөөд МХТ-н технологийн өнөөгийн байдал ирээдvйн боломжийн талаарх хамгийн далайцтай мэдээллийг өгнө. Цөөхөн хувь хэвлэгдсэн нь хурдан борлогдсон.
Мэдээллийн агуулга:

  • МХТ-н салбар
  • Сvлжээг хялбараар ашиглах
  • Мэдээлэлд хандах
  • Эдийн засагт интернэт
  • МХТ ба Нийгэм
  • Боловсролд интернэт
  • Судалгааны байгууллагуудад интернэт
  • Хөдөө орон нутагт интернэт
Дэлгэрэнгvй...

 

Ази номхон далайн бvс нутгийн тоон тойм
( Монголын тухай бvлгийг ИнфоКон компаны Б.Наранцэцэг )

2003/2004 оны хэвлэл нь 27 зvйл эдийн засгийн асуудлыг хамарсан ба Номхон далайн арлуудын тухай тусгай бvлэг нь дараах 9 зvйлд чиглэсэн:

  • Орон нутгийн онлайн багтаамж
  • Онлайн vйлчилгээ
  • Yйлдвэрvvд
  • Тайлбар санаачлага
  • Төрийн бодлогод боломж олгох
  • Зохицуулах орчин
  • Нээлттэй эхийн хөдөлгөөн
  • Судалгаа ба боловсруулалт
  • Чиг хандлагууд

Зохиогчид МХТ-н салбарын гишvvдтэй тухайн орон нутагт хамтран ажиллаж амьдарч байснаа тайландаа дурдсан байдаг. Тэдгээрийн олонх нь ази номхон далайн бvс нутагт интернэтийн хэрэглээг нэмэгдvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн.

 

Монголын вэб сайтуудын лавлах

 



Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан гаргасан Монголын вэб сайтуудын лавлах ном
 

Интернэт кафе болон компьютер тоглоомын төвvvдийн статистик vзvvлэлт


Энэ судалгааг 2002 оны 8 сараас 10 сар хvртэлх хугацаанд Улаанбаатар хотод явуулсан. Судалгаан дах PC, интернэт хэрэглэгчдийн статистик vзvvлэлтийг тогтооход 75 интернэт кафе, 87 тоглоомын төв хамрагдсан.
 

Интернэтэд суурилсан зайн боловсрол(лавлах)


Энэхvv лавлах нь яаж мэдээллийг холбох, яаж форумд элсэх, монгол боловсролын портал сайтын vйл явдлын хуанлигаас юм харах хуанлийг удирдах зэрэг энгийн зааврууд тvvнчлэн Macromedia Dreamweaver ашиглан бие дааж вэб сайт хийх товч заавруудыг агуулсан.
 

Онлайн математикийн хичээлийн CD


CD агуулга:

  • 5-10 ангийн математикийн шилмэл сэдвvvд багтсан.
  • Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн “Математикын хичээлийн технологийг шинчлэх” ном
  • Анх удаа вэбэд суурилсан боловсролын семинарт оролцож буй багш нарт зориулсан лавлах
  • CD Ашиглахад шаардагдах программуудын цуглуулга
 

“ Монгол компаниудын гаргаж буй программ хангамжуудыг дvн vнэлгээ " судалгаа


“ Монгол компаниудын гаргаж буй программ хангамжуудыг дvн vнэлгээ " хэмээх энэхvv судалгааг энэ салбарт vйл ажиллагаа явуулдаг компаниудаас 2002 оны 7-8 сарын хооронд 1 сарын хугацаатай явуулсан судалгаан дээр vндэслэн зохиосон. Эдгээр байгууллагуудын 67 хувь нь санал асуулгыг хуудсыг бөглөсөн байна.
 

Тойм судалгаа


Монголд э-vйлчилгээ ба э-ажил хэргийг хөгжvvлэхэд интернэтийн болон интернэтэд суурилсан vйлчилгээний хэрэглээ ашиглалт ба төрийн бодлого, тойм судалгаа <br />
НYБ-н &quot;Cross-Border E-services&quot; төслийн хvрээнд гvйцэтгэсэн.
 

Монголын Green Coops Development-н ба МХТ-н өнөөгийн байдлын судалгаа


Монголын МХТ ба Green-Coop development, судалгаа 2001 он<br />
НYБ-н хөгжлийн хөтөлбөр ба Солонгосын Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Институт төслийн vйл ажиллагааны дор гvйцэтгэсэн.
 

Монголын э-байдлын vнэлгээ тайлан


Дэлхийн сvлжээн дэх Монгол улсын E-readiness ба E-Needs Assessment судалгаа 2002 он, ИнфоКон компани удирдан Дэлхийн банкны ИнфоДев хөтөлбөрийн санхvvжvvлэлтээр Монголын хөгжлийн гарц төсөл гvйцэтгэсэн.
 

дээшээ


      


      


 
© 2005 InfoCon Co., Ltd.