Монгол хэлний кирилл їсгийг латин їсгээр галиглах тухай
Техникийн Шинжлэх Ухааны Доктор
Улаанбаатар-21, Ш\Х-1178
Email: sukh@mongol.net
Сїїлийн їед тєрєл бїрйин мэдээллийн хэрэгсэл єргєн нэвтэрч кирилл їсгийг латин їсгээр галиглах нэгдсэн стандарт бий болгох шаардлага гарсаар байна. Тухайлбал, интернетээр харилцах, интернетэд монгол їгтэй мэдээлэл оруулах, хайх, монгол хэлтэй холбоотой тєрєл бїрийн компьютерийн программ хангамж боловсруулах, монгол їсэг, їг таних хэрэгсэл бий болгох, бичмэл мэдээллийг электрон аргаар унших зэрэг маш олон асуудал їїнтэй холбогдож байна. Хамгийн наад захын жишээ бол бид интернет шуудангаар харилцахдаа кирилл їсгийг латин їсгээр орлуулан бичих нэгдсэн стандарт байхгїйн улмаас хїн бїр єєр єєрийнхєєрєє бичиж заримдаа харилцан ойлголцоход бэрхшээл учрах, эх хэлээ мэддэгийн хїчинд утгыг нь хїчээр ойлгох явдал ч гардаг билээ.
Галиглах
гэдгийг англиар transliteration орсоор
транслитерация гэдэг. Олон улсын стандартын байгууллагаас ( ISO 9:1995
Information and documentation -- Transliteration of Cyrillic characters into
Latin characters -- Slavic and non-Slavic languages) болон АНУ-ын Конгрессын номын сангаас ( LOC ) санал болгосон кирилл-латин
галиг байдаг боловч кирилл їсгийг латин їсгээр галиглах дэлхийн нэгдмэл систем
одоогоор зохиогдоогїй байна. Дэлхийн
олон улсууд єєрийн хэрэглэдэг їсгээ єєр їсгээр галиглах стандарт зохиосон
байна.. Кирилл їсэг хэрэглэдэг орос, украин, болгар, белорус, чечен, македон,
молдав, серб, кабардиан зэрэг хэлїїд єєрсдийн албан ёсны латин галигийн
системтей болсон байна. Иймээс бид ч бас албан ёсны кирилл - латин галигийн
системтей болмоор цаг болжээ.
Монгол
кирилл їсгийг латин їсгээр галиглахдаа дараах їндсэн шаардлагыг анхаарсан
болно. Їїнд:
1)
Кирилл їсэгтэй
улсуудын албан ёсны кирилл - латин галигт бїгдэд нь адил байгаа галигийг аль
болохоор тэр хэвээр нь авч хэрэглэх нь зїйтэй юм. Энэ нь алсдаа кирилл їсгийг
латин їсгээр галиглах дэлхийн нэгдмэл систем бий болбол тэр їед бид аль болохоор тїїнд дєхїї байх
санаа юм. Ялангуяа орсын стандартад аль болохоор дєхїї хийхийг хичээх ёстой.
2)
Латин галигаар нь
уншихад монгол їгний дуудлага зєв гарч байх
3)
Нэг кирилл їсгийг
аль болохоор нэг латин їсгээр
галиглахыг хичээх, їїнд монгол їсгийн
тохиолдох давтамжийг харгалзах, бас компьютерийн стандарт гар дээрх
латин їсгийн байрлал нь хїний хуруунд ойр хол байдгийг анхаарах
4)
Монголд латин
їсэг хэрэглэж байсан уламжлал ба ард тїмний дунд хэрэглэж хэвшсэн байдлыг
харгалзах
5)
Зєвхєн
компьютерийн гар дээр шууд ил бичигдсэн латин їсэг, тэмдэгтїїдийг хэрэглэх
6)
Монгол хэлзїйн
дїрмийг харгалзах
Дээрхи
зарчмыг барьж монгол бичгийн кирилл їсгийг латин їсгээр галигласныг доорхи
хїснэгтэд сийрїїлэв. Энэхїї галигийг С- Галиг ( S- Galig) гэж нэрлээд цаашид бусадтай
харьцуулж болно.
Монгол їсгийг латин їсгээр
галиглах нь
С-
Галиг ( S- Galig)
№ |
Кирил їсэг |
Латин галиг |
№ |
Кирил їсэг |
Латин галиг |
1.
|
А |
A |
19 |
Р |
R |
2.
|
Б |
B |
20 |
С |
S |
3.
|
В |
V |
21 |
Т |
T |
4.
|
Г |
G |
22 |
У |
U |
5.
|
Д |
D |
23 |
Ї |
U (
`U) |
6.
|
Е |
Ye |
24 |
Ф |
F |
7.
|
Ё |
Yo |
25 |
Х |
H, Kh |
8.
|
Ж |
J |
26 |
Ц |
Ts |
9.
|
З |
Z |
27 |
Ч |
Ch |
10.
|
И |
I |
28 |
Ш |
Sh |
11.
|
Й |
I |
29 |
Щ |
Shch |
12.
|
К |
K |
30 |
Ъ |
‘ |
13.
|
Л |
L |
31 |
Ы |
Y |
14.
|
М |
M |
32 |
Ь |
' |
15.
|
Н |
N |
33 |
Э |
E |
16.
|
О |
O |
34 |
Ю |
Yu |
17.
|
Є |
O (
`O) |
35 |
Я |
Ya |
18.
|
П |
P |
|
|
|
Тайлбар:
Їсгийг галигласан тухай тайлбарыг дээрхи хїснэгтэд байгаа холбогдох їсгийн дугаарыг тавьж бичив. Їгийн эхний їед бичигдэх їсгийг хаалтанд ( . ) бичив.
№6. Кирилл їсэгтэй бусад хэлэнд Э ба Е їсгїїдийг латин Е-ээр бичиж зарим їед Е їсгийг латинаар Ye гэж бичдэг. Е монгол їсгийн дотроос тохиолдох давтамжаараа харьцангуй бага, 35 їсгээс 26-д ордог тул хос їсгээр Ye гэж галиглаж болох юм.
№8. Ж їсгийг кирилл їсэгтэй бїх улсууд Zh гэж галигладаг. Бид їїнтэй адил байлгах нь дээр бичсэн 1) шаардлагын дагуу авч їзвэл зєв боловч 2), 3), 4)-ийг харгалзаж J -ээр галиглахаар шийдсэн юм. Мєн J їсэг бол компьютерийн стандарт гар дээр хамгийн сайн байрлалтай байдаг.
№11. Й
їсэг їргэлж эгшиг їсгийн дараа орох тул тїїний їгэнд орох байрлал тодорхой
байдаг. Й-ээр эхэлсэн монгол їг байдаггїй. Иймээс И ба Й їсгийг хоёуланг нь
латинаар I гэж бичихэд болно. Ai,
oi, ui, ei, ii гэж байвал ар талын
i їсэг Й гэдэг нь илэрхий байх
юм.
Монгол
уйгаржин бичигт ижил бичлэгтэй єєр
дуудлагатай їсгїїд хэрэглэж ирсэн
уламжлалтай билээ
№17, Є їсгийг
латин O-ээр бичиж їгийн эхний їед орсон Є їсгийг латинаар `O
гэж бичнэ. `О-ийн ємнє байгаа
(`) тэмдэг бол єргєлтийн тэмдэг бєгєєд компьютерийн гарын зїїн талын дээд
хэсэгт байрлалтай байдаг. Германы Ц їсгийг
Oe гэж бичдгийг авч болох боловч латин E їсэг манай 4 їсгэнд орох болчих гээд
байгаа юм. Гаднаас нь харвал Ц ба
`О бас тєсєєтєй, гэхдээ `О -ийн ємнє байгаа ( `) тэмдэг бол компьютерийн гар
дээр шууд ил байгаа билээ.
Жишээ
нь, євєг-`ovog, хєрєє-kh`oroo єргєдєл-`orgodol г.м. Эгшиг зохицох дїрмээр їгийн
бусад хэсэгт бичсэн латин О їсэг Є гэж аяндаа дуудагдана. Иймээс їгийн бїх хэсэгт Є
їсгийг латинаар бичихдээ заавал `O гэж їргэлж (`) єргєлтийн тэмдэгтэй бичих
албагїй. `O гэж бичихэд компьютерийн гар дээр хоёр товчлуур дарна. Є монгол їсгийн
дотроос тохиолдох давтамжаараа харьцангуй єндєр , 35 їсгээс 4-д ордог тул компьютерийн
гар дээр їргэлж хоёр товчлуур дарах нь тохиромжгїй
байх болно. Дээрх їгс нь овог-ovog, хороо-horoo, оргодол-orgodol гэж
бичсэнээс ялгаатай байна.
№23 Ї
їсгийг латин U-ээр бичиж їгийн эхний
їед орсон Ї їсгийг латинаар `U
гэж бичнэ. `U-ийн ємнє байгаа (
`) тэмдэг бол єргєлтийн тэмдэг бєгєєд
компьютерийн гарын зїїн талын дээд хэсэгт байрлалтай байдаг. Германы Ь
їсгийг Ue гэж бичдгийг авч болох
боловч латин E їсэг манай 4 їсгэнд орох болох гээд байгаа юм. Гаднаас нь харвал
Ь ба
`U бас тєсєєтєй, гэхдээ `U -ийн ємнє байгаа ( `)тэмдэг бол компьютерийн гар
дээр шууд ил байгаа билээ.
Жишээ
нь, ус їс-`us, їйл-`uil, їзїїлэн-`uzuulen,
їзїїр-`uzuur, їхїїлэх- `ukhuulekh г.м.
Ї
монгол їсгийн дотроос тохиолдох давтамжаараа харьцангуй єндєр , 35 їсгээс эхний
7-д ордог тул дээрх Є їсэгтэй адил анхаарах зїйл байдаг.
№25. Х
їсгийг кирилл їсэгтэй ихэнх улсууд Kh гэж галигладаг. Х їсгийг латин нэг їсгээр
Н гэж галиглаж болох боловч 1), 2), 4) шаардлагын дагуу Н, Kh гэж галиглах
болно. Хатуу дуудлагатай Х їсгийг латин
Н, зєєлєн ( тагнайшсан )
дуудлагатай Х їсгийг Kh гэж галиглана. Энэ нь ерєнхийдєє эр
їгэнд Н, эм їгэнд Kh байна гэсэн їг.
Жишээ нь, Orhon, Kherlen, Handaa, Sukhee г.м. Гэхдээ эр їгэнд ч тагнайшин
зєєлєн дуулдах нь бас байна. Жишээ нь, arkhi, tamkhi, gorkhi, salkhi г.м.
№26 . Ц
їсгийг кирилл їсэгтэй бїх улсууд Ts гэж галигладаг.
№27 . Ч
їсгийг кирилл їсэгтэй бїх улсууд Ch гэж галигладаг. Харин хятад хэлэнд 2 янзын
хоорондоо тєсєєтєй ийм авиаг Ch, Q латин їсгээр тэмдэглэдэг. Q нь хаалттай Ч маягаар дуулддаг. Жишээ нь, Cha- Ча
(Цай), Qing Hua - Чин Хуа (Их
Сургуулийн нэр)
№28 . Ш
їсгийг кирилл їсэгтэй бїх улсууд Sh гэж галигладаг. Харин хятад хэлэнд 2 янзын
хоорондоо тєсєєтєй ийм авиаг Sh, X
латин їсгээр тэмдэглэдэг. X нь хаалттай
Ш маягаар дуулддаг. Жишээ нь, Shanhai- Шанхай, Xinjiang- Шинжаан
№29 . Щ
їсгийг кирилл їсэгтэй улсууд Shch эсвэл Sch гэж галигладаг. Щ монгол
їсгийн тохиолдох давтамжаар хамгийн
бага, монгол їгэнд ордоггїй.
№30.
Ъ тэмдэгийг кирилл їсэгтэй зарим
улсууд ишлэлийн давхар тэмдэг ( “ )
эсвэл ишлэлийн дан тэмдэг ( ‘ ) бичиж
галигладаг. Монгол хэлэнд Ъ тэмдэгийг хїсэх хэлбэрт гийгїїлэгчээр
тєгссєн эр їгийг –я, -ё дагавартай
бичих гэж цєєн тохиолдолд хэрэглэдэг. Жишээ нь, явъя-yav’ya, оръё-or’yo,
авъя-av’ya, очъё-och’yo
Нэг
їгэнд Ъ , Ь тэмдэг хамт ордоггїй,
монгол хэлзїйн їїднээс їгэнд энэ хоёр тэмдэгийн аль нь байх нь тодорхой байдаг
тул Ъ , Ь тэмдэгийг хоёуланг нь ишлэлийн дан тэмдэг ( ‘ ) бичиж галиглаж болно.
№31 . Ы
їсгийг кирилл їсэгтэй улсууд зонхилон Ї гэж латинаар галигладаг.
№32.
Ь тэмдэгийг кирилл їсэгтэй
улсууд ишлэлийн дан тэмдэг ( ‘ ) бичиж галигладаг. Монгол хэлэнд Ь тэмдэгийг
хїсэх хэлбэрт гийгїїлэгчээр тєгссєн эм їгийг –е дагавартай бичих болон гийгїїлэгчийг зєєлєрїїлэх тохиолдолд
хэрэглэдэг.
Жишээ
нь, ирье-ir’ye, эрье-er’ye, єгье-`og’ye, минь-min’, морь-mor’
Монгол їсгийн тохиолдох
давтамжийг буурах дарааллаар нь байрлуулбал:
А, Н, О, Є, Л, У, Ї, Э, Г, И, Р, Й, Х, Д, Т, С,
Б, М,
Нэлээд
хэдэн жил єєрийн мэргэжлийн хэрэгцээ шаардлагын эрхэнд дээрх асуудлыг дотроо санаж
холбогдолтой тааралдсан мэдээллийг сонирхож явсаар дээрх галигийн хїснэгтийг зохиосон
юм. Энэ талаар санал бодлоо хуваалцвал
туйлын талархах болно.
Улаанбаатар-21, Ш\Х-1178
Email: sukh@mongol.net